Улаанбаатар хотод дараах зохицуулалт үйлчилж эхэллээ. Явган хүний зам, автобусны буудал дээр автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөнд саад болгох байдлаар байрлуулсан зөрчлийг иргэд зураг авч баталгаажуулан, 102 аппликейшнээр ЗХУТ-д илгээвэл урамшуулал олгоно. Тухайлбал, 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 10–20 хувийн буюу 2,000–4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой. Харин зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаанд нь төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшуулал өссөн дүнгээр тооцогдоно. Ингэж олгож буй урамшууллын дүнгээс орлогын албан татвар суутгаж, иргэний данс руу шилжүүлнэ. Харин зөрчил гаргасан жолоочийн торгуулийг төлөх хүртэл нэмэгдэл хүү тооцогдох бөгөөд таван сарын дараа 20 мянган төгрөгийн торгууль 30 мянга болох ёсдег. Энэхүү тохиолдолд мэдээлэл өгсөн иргэнд 6,000 төгрөгийн урамшуулал бодогдоно аж. Тус урамшууллын олголт нь НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг, дөрөвдүгээр сарын 20-нд эхний гурван сарын урамшууллыг нэг удаа олгохогоор тогтсон байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)