Инфляц

Бодлогын хүү

Чех, Словак улсууд хуваагдсаны 30 жилийн ой тохиожээ

 

Өнгөрсөн оны сүүлчийн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Чехословак улс задарсны 30 жилийн түүхт ой тохиожээ.

Чех болон Словак улсууд 1992 оны энэ өдөр эв найрамдалтайгаар, ганц ч хүний амь золиослолгүй салсан нь түүхэнд ховор тохиолдол юм. Хуваагдах шийдвэрийг бүх нийтийн санал асуулгаар ч гаргаагүй, ердөө хоёр улсын ерөнхий сайд нар хамтран гаргаж байжээ.

Өнөөдөр эдгээр улсууд эв найрамдалтай зэрэгцэн оршдог.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа буюу 1918 онд Австри-Унгарын эзэнт гүрэн задарснаар шинэ улс бий болох боломж нээгдэж байжээ.

Чех болон Словак хүмүүс хэл, соёл, шашны хувьд ойр хэлхээ холбоотой байсан тул туурга тусгаар улс байгуулахад хамтрах хэрэгцээ байсан гэдэг.

Тусгаар тогтносон Чехословак улсыг Австрийн эсрэг дайтсан Франц зэрэг Холбоотон улсууд тэр дор нь хүлээн зөвшөөрсөн байна.

Гэвч тус улс дараа нь Нацист Германд эзлэгдэж, сүүлд Зөвлөлтийн нөлөөнд орж байв. 1968 онд Чехословакт коммунист дэглэмийн эсрэг бослого гарсныг Зөвлөлт тэргүүтэй Варшавын гэрээний байгууллагын орнуудын цэргүүд нухчин дарж байжээ.

Харин 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа коммунист дэглэмээ нураасан Чехословакчууд ардчилсан засаглалд шилжсэн юм.

Гэвч шинэ засаглалын эхнээс тус улсын баруун, зүүн хоёр хэсэгт санал зөрөлдөөн бий болж эхэлжээ. Ялангуяа Чехийн тал төрийн өмчөө яаралтай хувьчлах бодлоготой байсан нь Словакчуудад таалагдаагүй гэдэг.

Ингээд үзэл бодлын хуваагдлаа хүлээн зөвшөөрсөн удирдагчид Чехословакийн холбооны улсыг задлах шийдэлд хүрч байжээ. 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тусгаар тогтносон Чех, Словак улсууд бий болсон энэхүү түүхэн үйл явдлыг “Хамба хилэн хувьсгал” гэж нэрлэдэг байна.

 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.