Инфляц

Бодлогын хүү

УИХ-ын Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ.

Шинэ бүтцийн дагуу УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг:

- УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Чойжилсүрэнгийн Ариунхур,

- Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбат,

- Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагва,

- Хуулийн газрын даргаар Чулуунбаатарын Дондогмаа,

- Хэвлэл мэдээллийн газрын даргаар Энхтайваны Болортуяа,

- Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар Хишигбаярын Мөнхбилэг,

- Менежментийн газрын даргаар Цэвээнжавын Батбаатар,

- Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар Маамбын Үнэнбат,

- Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Намсрайн Наранцогт,

- Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Даваасүрэнгийн Эрдэнэсамбуу,

- Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаяр,

- Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очир,

- Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Баатарын Лхагвасүрэн,

- Байнгын хороодын ажлын албаны даргаар Батбаярын Хатантуул нар тус тус томилогджээ.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг олон улсын жишигт нийцүүлэн  өөрчлөн зохион байгуулж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хараат бусаар, бие даан ажиллаж, парламентат ёсыг төлөвшүүлэх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм судлалын ахисан түвшний судалгааны арга зүйг нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд  хийж байх болсон байна. 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.