Инфляц

Бодлогын хүү

Казахстаны Астана хотноо зохиосон Silk Way Star уралдаанд Монголын дуучин бүсгүй И.Мишээл ялагчаар тодорлоо.

Казахстаны Астана хотноо зохиосон Silk Way Star уралдаанд Монголын дуучин бүсгүй И.Мишээл ялагчаар тодорлоо.

Ялагчийн шагналыг Казахстаны нэрт дуучин Димаш Кудайберген гардууллаа. Сүүлчийн шатанд дуучид өөрсдийн зохиосон дуугаараа өрсөлдсөн. Мишээл “Монгол” хэмээх дуугаа дуулснаар 85 оноо авч, тэргүүллээ. Түүний ар дээр 80 оноотой Казахстаны дуучин бичигдлээ.

Мишээл Монгол ардын уртын дуу, поп, R&B, фанк зэрэг төрөл жанруудаар монгол, англиар дуулдаг.

Silk Way Star-ийн финалын шатанд Мишээлээс гадна Малайзын Язмин Азиз, Узбекистаны Мадинабона Адылова, Гүржийн Автандил Абесламизе, Казахстан ALEM, Армений Саро Геворгян, БНХАУ-ын Жан Хэ Сюань нар шалгаран өрсөлдсөн юм.

Ялагчийг шүүгчдийн санал болон онлайн саналын дүнгээр буюу 50:50 хувиар тооцон тодруулсан.

Ийнхүү Silk Way Star-ийн анхны ялагч нь монгол бүсгүй тодороч, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Дараа жил тус уралдааныг БНХАУ зохион явуулахаар болсон байна.

Хоёр сар гаруй үргэлжилсэн уралдааны финалын шатыг Азербайжан, Тажикистан, Киргиз, Монгол, Узбекистан, Гүрж, Казахстан зэрэг улсын телевизүүд шууд дамжууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.