Инфляц

Бодлогын хүү

Олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа Астанад эгшиглүүлэв

Казахстаны Астана хотод болсон пара жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа Астанад эгшиглүүлэв. Түүний хувьд Парисын паралимпын наадамд V байрт шалгарч, Инчеоны Азийн наадам, Бакугийн гранпригаас хүрэл, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгвэл эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат финалдаж, мөнгөн медалийн эзэн болов. Үүнээс гадна J1 ангиллын эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Сувд-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Түүнчлэн J1 ангиллын 70 кг-д Б.Сүхбат, -95 кг-д Л.Эрдэнэбилэг, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва нар шагналт V байрт шалгарсан байна. Мөн багийн барилдаанд шагналт байр эзлэв.

Энэ удаагийн ААШТ-д манай улсаас Монголын пара жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Чинзоригийн ахлуулсан долоо тамирчин шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Мөнхбат, дасгалжуулагч С.Ядамждорж нарын удирдлагад оролцохдоо бүгд медалийн төлөө барилджээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.