“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. Улсын хэмжээнд 33 төлбөр авах цэгийн 12-ыг одоогоор бүрэн цахимжуулжээ. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас “Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян” эхлүүлсэн. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр төлүүлэх ажлыг зохион байгуулна. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ. Иргэд олон нийт ebarimt.mn, ezam.mn, e-Mongolia.mn зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)