Инфляц

Бодлогын хүү

Цэргийн тангараг өргөх ёслол энэ сарын 29-нд болно

Энэ оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол 11 дүгээр сарын 29-нд улс орон даяар зохион байгуулагдана.

Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангаргийн дараа эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ. Мөн аймаг, нийслэл, дүүргийн МСҮТ-ийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээт гагнуурчин, цаилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмших юм.

Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд цэргийн тангараг өргөх энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өдөрлөгөөр хүндэт зочид хугацаат цэргийн алба хаачдын сургалт бэлтгэлийн явц, ар тал хангалт, орчин нөхцөл, хоол хүнсний чанар, хүртээмжтэй танилцах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.