“Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн нүүрс хотын бүсээс орон нутаг руу дамлан гаргасан тохиолдлууд илэрсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн хэмжээнд “Hotula” аппликэйшнийг нэвтрүүлж, улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбон, түлшний хуваарилалт, сайн картын бүртгэлийг бодит цагийн горимоор хянах болсон. Улаанбаатар хотод 172 мянга гаруй айл түлш хэрэглэж байгаа ч бүртгэлтэй картын тоо 280 мянгаас давсан. Энэ нь илүү карт ашиглан нүүрс авч орон нутагт 10–15 мянган төгрөгөөр дамлан худалдах зөрчлийг бий болгож байна” гэлээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)