.jpeg)
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.Тодруулбал, Энэ сарын 13-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаяна гэдгээ илэрхийллээ
.Тэд хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяж чадахгүй гэж бодвол эндүүрэл шүү. Цалинг ₮3.5 сая болго.Төр төмөр нүүрээ эрүүл мэндийн салбартаа харуулж байна.Өнгөрсөн тав дахь өдөр Ж.Чинбүрэн сайд уулзаж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэсэн боловч таван цаг хүлээлгээд ирээгүй.Гэвч УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Гэвч олны өмнө цалин нэмэх ёстой гэж ярьж байсан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргахад эл асуудлыг унагаах санал гаргалаа.Нүүрэн дээрээ хамт байгаа шүү гэж хэлсэн УИХ-ын гишүүд санал хураахад эсрэг кноп дарж байгааг нэг биш удаа харлаа. УИХ-ын гишүүдэд найдалтгүй юм байна.Монгол Улсын Ерөнхийлөгч та эрүүл мэндийн энхийн манаад зогсож буй ажилтнуудаа ажил хаяхаас нь өмнө энэ асуудлыг шийдэж өгөөч.Өнөөдөр бид МУ-ын Ерөнхийлөгчид өргөх бичиг барина.Ажил хаялтаас гарах үр дагавар хэмжээлшгүй. Хэрэв ажил хаявал, үүнээс гарах үр дагаврыг ажил олгогч та хариуцна шүү гэдгийг сануулъя” гэв.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)