Инфляц

Бодлогын хүү

15 хүртэлх насныхан амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэж байна

Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ.Тодруулбал, амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь /14,308/ нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34.4 хувь /4,908/ нь, орон нутагт 65.6 хувь /9,400/ нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байна.Эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь /594/ нь, орон нутагт 55.7 хувь /748/ нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага байна.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.