Инфляц

Бодлогын хүү

Онцгой байдлын аврагчид өнгөрсөн долоо хоногт 4 иргэний амь насыг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.03-11.09/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 70 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг хангасан ажиллажээ.Нийт дуудлагын 68 нь обьектын гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.