
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 21-нд буюу Баасан гаригт тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академи/ШУА/-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ.
СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ?
Хуульч Содовсүрэнгийн Нарангэрэл нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1953 онд мэндэлсэн. Эцэг Б.Содовсүрэн нь 16 настай байхдаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 настай байхдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан түүхтэй юм байна.
С.Нарангэрэл нь Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Монголын хуульч, улс төрч, нийгмийн зүтгэлтэн бөгөөд 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.
Мөн 2004 онд Японы Нагояа их сургуулийн зочин профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын их сургуулийн Эмирет профессор цол хүртсэн.
“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй. Үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)