
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 20 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Өнгөрсөн хоногт:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 12:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 10х6 метрийн хэмжээтэй дэлгүүрийн дээврийн хэсэг бүрэн, доторх эд хогшил хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Дуудлага мэдээллийн дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, хогийн суваг, хогийн цэг, автомашин шатсан дуудлага эзэлж байна. Иймд гэр хорооллын айл өрх галлагааны аюулгүй байдлаа хангаж, яндан, зуухны битүүмжээ шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг НОБГ зөвлөж байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)