Инфляц

Бодлогын хүү

Замын-Үүд боомтын автозамын боомт 11 сарын 21 болон 26-ны өдрүүдэд түр хаана

Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

-11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болно. Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг их эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд мөн өдрийн “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрах хуультай.

-11 дүгээр сарын 26-нд  “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Тиймээс эдгээр өдрүүдэд хуулийн зохицуулалтын дагуу бүх нийтээр амарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.