Өнөөдөр АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 52 вагон нь буулгалтын өртөөнд иржээ. Дарханд хоёр вагон, Рашаантад найман вагон, Толгойт өртөөнд 38 вагон, Улаанбаатарт таван вагон, Чойрт нэг вагон тус тус байгаа аж. Түүнчлэн дизелийн түлш 320 вагон, АИ-92 автобензин 82 вагон, пропан 13 вагон, бутан 15 вагон, шингэрүүлсэн хий /LPG/ найман вагон тус тус байна.
Сүхбаатар өртөөнөөс хөдөлж, замд явж байгаа 28 вагон байгаа бөгөөд дараах өртөөнүүд рүү хүргэгдэж байна.
Нийслэлд АИ-92 шатахуун литр нь 2590 төгрөгөөр зарагдаж байгаа бол хөдөө орон нутагт литр тутам нь 2797 төгрөг, А-80 литр нь 2611 төгрөг, дизелийн түлш литр нь 3321 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний Статистикийн хорооноос 2025.11.03 өдөр мэдээллээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)