Инфляц

Бодлогын хүү

ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРЭГ 1693 БҮРТГЭГДЖЭЭ

Монгол Улсад 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бөгөөд хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас хүүхэд хохирох үндсэн шалтгаан болж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны эхний 10 сард 41.844 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэрэг 1693 бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн 79.6 хувийг хөнгөн, 435 буюу 20.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 хувь нь орон нутагт тус тус үйлдэгдсэн байна. Иймээс урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй, иргэн аж ахуй нэгж байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлж, зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.“365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг Цагдаагийн ерөнхий газар, CU, GS25 брэндүүдтэй хамтран энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн соёлыг бүтээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг ахиулахад зорилгоор “365 өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая” аяныг эхлүүлсэн.  Энэ удаагийн аяны хүрээнд эцэг эхийн үүрэг хариуцлага, Хүүхдийн хүмүүжил төлөвшил,  Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэдтэй зөв харилцах олон нийтийн хандлага, ойлголтыг сайжруулснаар хүүхдийн эрхийг хамгаалах, зөв төлөвшил, хүмүүжил бүхий иргэн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.