Инфляц

Бодлогын хүү

Ж.Мишээл Silk Way Star уралдааны долдугаар шатны тэмцээнд тэргүүллээ

Ж.Мишээл энэ шатанд Казахын ардын хөгжмийн зохиолч Укили Ибрайн алдарт "Караторгай" дууг гайхалтай сайхан дуулж, шүүгч, үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.
Казахын сонгодог бүтээлийг дуулахдаа Ж.Мишээл Монгол уртын дууны аялгуу оруулан яруу тансаг хоолой, нарийн мэдрэмжээр хүргэсэн бөгөөд нийт 126 оноо авснаар долдугаар шатны тэмцээнд түрүүллээ.
Малайзын Язмин Азиз мөн түүнтэй ижил 126 оноо авсан юм.
Долдугаар шатны дараах нийлбэр дүнгээр Ж.Мишээл 816 оноогоор Silk Way Star уралдааныг дахин тэргүүлж эхэллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.