Инфляц

Бодлогын хүү

Асрамжийн төвд амьдарч байсан хүүхдүүд бүлэглэн хүний амь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ

Өсвөр насны Б,А нарын долоон хүүхэд бүлэглэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмдэж, улмаар биед нь халдаж, нэг хүний амь насыг хохироосон онц ноцтой хэрэгт холбогдсон байна.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, 2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж; 2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэх зүйл заалтаар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа аж. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.