Инфляц

Бодлогын хүү

Манай бүс нутагт долоон улс “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илэйн Конкиевич болон Бангкок дахь бүсийн төвийн Бизнес ба хүний эрх хөтөлбөрийн зохицуулагч Шон Лийс нартай уулзалт хийв.

  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаад 46 жил болж байгааг тодотгон бүс нутагт хэрэгжиж байгаа “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн талаар ярилцсан юм.

  Тус хөтөлбөрт манай улс гурван жилийн өмнө нэгдсэн бөгөөд манай бүс нутагт долоон улс “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. НҮБ-ын төлөөлөгчид Хөтөлбөрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чуулга уулзалт зохион байгуулах гэж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Өнгөрсөн есдүгээр сард Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулсан бөгөөд хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж буйг онцоллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбарыг тодорхойлох ач холбогдол өгнө гэдэгт талууд санал нэгдэж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.