УИХ дахь АН-ын бүлгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
АН-ын болон УИХ-ын гишүүн О.Цогтгэргэл: Уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжихгүй байна. Аливаа хуулийг хэлэлцэхэд үндсэн шаардлага байдаг. Түүнд олон нийтийн мөн мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах ёстой хэдий ч, бараг 48 цагийн дотор хэлэлцээд батална гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл юм гэлээ. Энэ хуулийг яагаад ийм яаралтай батлах шаардлага гарав гэлээ.
АН-ын гишүүн С.Ганбаатар: Ард түмний мэдээлэл авах эрхийг хаасан аймшигтай хууль оруулж ирлээ. Нүүрсний хулгайгаа дэвэргэхгүйн тулд нийгмийн сүлжээг хязгаарлаж байна гэсэн юм.
Нийт сэтгэгдэл (0)