Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино New York Asian Film Festival 2022 наадамд өрсөлдөөд шилдэг кино шагналыг хүртлээ.
Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр New York Asian Film Festival-ийг зохион байгуулдаг бөгөөд Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой аж. Энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй тус наадам энэ сарын 15–28-нд Линкольн төвд зохион байгуулагдаж буй.
Эргэн сануулахад “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн билээ.
Нийт сэтгэгдэл (0)