Инфляц

Бодлогын хүү

 Цар тахлын үед эмчилгээ, үйлчилгээнд 595 тэрбум төгрөг зарцуулжээ

Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтын талаар УОК-оос өнөөдөр танилцууллаа. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:
 

Ковидийн  үеийн санхүүгийн зарцуулалт нийтдээ 11,2 их наяд төгрөг байснаас13,2 хувь буюу  нэг их наяд буюу 617,3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнээс эмчилгээ, үйлчилгээнд 595 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Бусад мөнгө нь хөрөнгө оруулалт гэх зэрэг бусад зүйлд зарцуулсан аж.Он, оноор нь авч үзвэл:

  • 2020 онд 153,5 тэрбум
  • 2021 онд 681,3 тэрбум
  • 2022 онд 280 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нийт улсын төсвөөс болон бусад их хандиваар нэг их наяд 118,8 тэрбум төгрөг, үлдсэн нь ЭМД-ын сангаас гарсан Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулжээ. Эрүүл мэндийн салбарын илүү цагаар ажилласан ажилтнуудад /2020-2021 онд/  18 тэрбум төгрөгийг,    52 тэрбум төгрөгийг цалин урамшуулалд зарцуулсан гэлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.