Инфляц

Бодлогын хүү

"Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал" хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр /2023.01.25/ цахим орчин дах хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг боллоо.

 Тус хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, Ерөнхий Прокурорын Газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож;

  • - Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ”,
  •  
  • - Цахим орчин дахь гэмт хэргийн гаралт, тоон мэдээлэл”,
  •  
  • - Цахим орчны хүүхэд хамгаалал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга”,
  •  
  • - Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгаа”,
  •  
  • - "Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил ба эрх зүйн зохицуулалт",
  •  
  • - Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой өмгөөллийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: манай улсын хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг бөгөөд тэдний 92 хувь нь фейсбүүк байгаа нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна гэв.

Иймд өнөөдрийн салбар бүрийн төлөөллийг оролцуулан цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр зохион байгуулж байна хэмээн онцоллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.