“Скай хайпермаркет” ХХК буюу Имарт Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч амжилтаа ахиуллаа.
Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 22 дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Скай хайпермаркет” ХХК буюу Имарт 23-р байранд эрэмбэлэгдсэн.
2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдэж байсан бол 7 жилийнхээ ойн босгон дээр 23-р байранд эрэмбэлэгдэн, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна.
Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 23-рт эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан 5 үзүүлэлтийг товч дурдъя.
Борлуулалтын орлогын эрэмбээр 34
Татварын орлогын эрэмбээр 40
Даатгуулагчийн тооны эрэмбээр 19
Ашгийн хэмжээний эрэмбээр 32
Хөрөнгийн эрэмбээр 32
Имартын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 2,500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгоод байна.
“Скай хайпермаркет” ХХК-н нийт хамт олонд баяр хүргэе.
Нийт сэтгэгдэл (0)