Инфляц

Бодлогын хүү

Оюутнууд 19 наснаас эхлэн ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлнө

Жил бүрийн 10-12 дугаар сард оюутан залуусыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” оюутны эрүүл мэндийн дэмжих өдөрлөгийг их дээд сургуулиудад зохион байгуулдаг.

Энэ хүрээнд ЭМЯ, ЭМДЕГ хамтран Монгол Улсын боловсролын их сургуулийн 100 гаруй оюутанд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээллээ хэрхэн шалгах, төлөх заавар, төлбөрийн арга, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээх бөгөөд 2024 онд сарын 6600, жилийн 79200 төгрөгийг төлнө гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.