Инфляц

Бодлогын хүү

Монголын төв намын 631 хүний мэдээлэл дутуу байжээ

Улсын дээд шүүхийн шүүгчдийн нийт хуралдаанаар Монголын төв намыг бүртгэхээс татгалзсан байна. Шалтгаан нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.

МТН нь 960 гишүүний бүртгэл ирүүлсэн бөгөөд гишүүдийн мэдээлэл нь  Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг гэх зэрэг шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Тодруулбал тэдгээр 960 хүний 631-ийнх нь мэдээлэл дутуу, зөрүүтэй байсан учраас тийнхүү бүртгэхээс татгалзсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.