Инфляц

Бодлогын хүү

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгав

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг татан буулгах шийдвэрийг гаргалаа.

Тус байгууллагыг татан буулгаснаар 800 орчим хүн яамдад хуваарилагдаж, 300 хүнийг цомхотгохоор болж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Салбарын яамдаар дамжуулаад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой болон тусгай чиг үүргээс бусад боломжит чиг үүргийг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлын үндэслэл гэж үзсэн" гэлээ. 

Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Энэ нь яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих юм” хэмээн мэдээллээ..

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.