Инфляц

Бодлогын хүү

Эмэгтэйчүүдээ баярлуулах боломж

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уран бүтээлчид жил бүр ээжүүд, бүсгүйчүүдэд зориулсан уран бүтээлийн тоглолт зохион байгуулдаг байсан. Ковид-19 цар тахал дэгдсэнээс үүдэлтэйгээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд цуцлагдаж, уран бүтээлчид бие даасан болон хамтарсан тоглолтууд зохион байгуулж чадахгүйд хүрсэн.

Харин энэ жил Засгийн газраас ковид-19-ийн халдвар буурч байгаа гэж үзэн эрсдэлийн шар түвшнийг цуцал тул урлаг спортын  арга хэмжээнүүд шил шлээ даран хийгдэж буй бөгөөд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж уран бүтээлчид тоглолтуудаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Гуравдугаар сарын 6, 7-нд “Хаврын сарнай” МУСТА, поп Дива С.Сэрчмаа хүндэтгэлийн тоглолт MPM EVENT HALL-д 19:00 цагаас

Гуравдугаар сарын 7-нд

“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, Рок поп, нийтийн дуучдын хамтарсан шоу тоглолт МҮЭСТО-нд

“CHUKA Friends Хайр” тоглолт UB PALACE-д 19:00 цагаас

Д.Бурмаагийн “Уянгалаг” тоглолт Соёлын төв өргөөнд 19:00 цагаас

Naki, Баярцэнгэл нарын хамтарсан “Чамдаа баярлалаа” The Corporate Hotel Convention Centre EVENT HALL-д 19:00 цагаас

Монгол их хадат Бүжгэн туульс Үндэсний урлагын их театрт 19:00 цагаас

Гуравдугаар сарын 8-нд

“Шинэ үе продакшн” Шилдэг номеруудын түүвэр тоглолт 3дугаар сарын 8-нд МҮЭСТО-нд

Д.Бурмаагийн “Уянгалаг” тоглолт Соёлын төв өргөөнд 19:00 цагаас

Монгол их хадат Бүжгэн туульс Үндэсний урлагын их театрт 19:00 цагаас

“Миний ээж хөөрхөн” UB PALACE-д 15:00 цаг болон 19:00 цагуудаас

“Үртэй хүн жаргалтай” уламжлал болсон баярын тоглолт Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас

 

Сэтгүүлч: М.Амина

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.