Өнөөдөр өглөө Украины нийслэл Киев хотын төвд дараалсан дэлбэрэлтүүд болсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Өглөөний 8:30 цагт тус хотын захирагч Виталий Кличко “Нийслэлийн төв хэсгийн Шевченко дүүрэгт хэд хэдэн дэлбэрэлт боллоо” гэж сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Пуужингийн нисэх чимээ сонсогдсоны дараа хамгийн цөөндөө дөрвөн хүчтэй дэлбэрэлт болсон тухай Киев дэх гадаадын хэвлэлийн төлөөлөгчид, орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Киев хот сүүлийн хэдэн сарын турш ямар нэг агаарын цохилтод өртөөгүй, амар амгалан байсан юм. Бямба гарагт Крымийн гүүрийг дэлбэлсэн халдлагын хариуд Оросын тал ийм арга хэмжээ авсан бололтой.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гүүрний халдлагыг Украины аюулаас хамгаалах албаны зохион байгуулсан террорист ажиллагаа гэж нэрлэсэн юм.
Өнгөрсөн шөнө бас Запорожье, Днипро хотуудад Оросын талаас агаарын цохилт өгсөн байна.
Эх сурвалж: BBC, Associated Press
Нийт сэтгэгдэл (0)