Инфляц

Бодлогын хүү

Оросын пуужингийн довтолгооны дараа Украинд агаараас хамгаалах орчин үеийн систем нийлүүлэхээ Байден амлав

Даваа гарагт Украины хотууд Оросын пуужингийн цохилтод өртсөний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орчин үеийн агаараас хамгаалах системээ тус улсад нийлүүлэх болсныг мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа Байден “өөрийгөө хамгаалахад шаардлагатай зэр зэвсгийн тусламжийг үргэлжлүүлэх, түүний дотор орчин үеийн агаараас хамгаалах системийг нийлүүлэхээ амлалаа” гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Байдентай утсаар ярьсныхаа дараа Зеленский “агаараас хамгаалах систем одоогоор манай батлан хамгаалах хамтын ажиллагааны номер нэг асуудал болоод байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Даваа гарагт Кремлийн ордонд болсон ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр ерөнхийлөгч Путин агаарын цохилтоо цаашид үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

Өчигдөр Оросын арми нийтдээ 81 далавчит пуужинг Украины хэд хэдэн хотууд руу харвасныг Украины зэвсэгт хүчин мэдээлж байгаа.

Үүнээс гадна Иранд үйлдвэрлэсэн дроноор Беларусийн нутаг дэвсгэрээс цохилт өгсөн тухай мэдээлж байна.

 

Эх сурвалж: AFP

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.