Инфляц

Бодлогын хүү

Илон Маск байр сууриа өөрчилж, Украины "Starlink" үйлчилгээг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр болов

Америкийн тэрбумтан Илон Маск өнгөрсөн Баасан гарагт Украинд хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ үнэ төлбөргүй үргэлжлүүлэн үзүүлэх боломжгүйг мэдэгдэж байв.

CNN агентлаг түүнийг Starlink үйлчилгээний зардлыг төлүүлэхээр Пентагонд хандсан тухай мэдээлсний дараа ийм мэдэгдэл хийж байв.

Харин Бямба гарагт тэр SpaceX компани Starlink үйлчилгээгээ Украинд үргэлжлүүлэн үнэ төлбөргүй хэрэглүүлэх болсноо мэдэгджээ. Гэхдээ тэр үүнийгээ нэлээд бухимдалтай илэрхийлсэн байна.

“Новш гэж. Starlink алдагдалтай ажиллаж, бусад компаниуд татвар төлөгчдийн мөнгөнөөс олон тэрбумыг хүртдэг ч гэсэн бид Украины засгийн газарт үйлчилгээгээ үнэ төлбөргүй хэрэглүүлэх болно” гэж Маск твиттер хуудсандаа бичжээ.

Пентагон бас энэ асуудлаар тэрбумтантай ярилцаж байгаагаа өчигдөр баталсан байна.

SpaceX компани дэлхийн өнцөг булан бүрд өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх Starlink төслийнхөө хүрээнд дэлхийн тойрог замд 3,000 гаруй хиймэл дагуул байрлуулаад байгаа.

Тус компани Украинд нийтдээ 25,000 орчим газрын терминал илгээсэн гэдэг.

Тэрбээр Украинд үзүүлсэн тусламжийн зардал нь $80 сая гараад байгааг Баасан гарагт мэдэгдсэн юм.

Баасан гарагт Украины ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Михайло Подоляк “Ямартай ч Илон Маск дайны хамгийн хүнд хэцүү үед бидэнд маш их тус болж байгаа. Украины засгийн газар Starlink-ийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдлийг олох болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.