Инфляц

Бодлогын хүү

Саид Моллаи Азербайжаны нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ илэрхийлжээ

"Токио-2020" олимпын мөнгөн медальт Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж магадгүй мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал Саид Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн талаар 1news.azсайтаас мэдээллээ.

Үүний дараа Саид Моллай Бакуд уригдаж, эрүүл мэндийн үзлэгт орж, Азербайжаны шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцжээ. Одоогоор байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаа бөгөөд энэ асуудалд зохих хариуг нь өгөх юм байна.

Энэ талаар тодруулахаар Монголын жүдо бөхийн холбоотой холбогдоход удахгүй мэдээлэл гаргана гэлээ.

Жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллаи Монголын нэр дээр Токиогийн олимпод барилдаж мөнгөн медаль хүртсэн бөгөөд одоогоор дэлхийн чансаанд 5-рт эрэмбэлэгдэж байна. Азербайжаны шигшээ багаас -81 кг жинд барилддаг Мурад Фатиев уг чансааны 14-т бичигддэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.