Инфляц

Бодлогын хүү

Д.Батгэрэл дараагийн UFC тулаандаа оролцохоор явлаа

Монголын холимог тулааны тамирчин Д.Батгэрэл дэлхийн хэмжээний UFC тавцан дээрх ээлжит нэгэн тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо.

Д.Батгэрэл нь Монголын хамгийн анхны UFC тамирчин ба холимог тулааны төрөлд маш амжилттайгаар өрсөлдөж байгаа бөгөөд түүний дараагийн тулаан ирэх сарын 11-ны өдөр Сингапур улсад болох юм байна. Энэхүү тулаан нь Д.Батгэрэлийн UFC дэх 6 дахь тулаан бөгөөд түүний дараагийн тулалдах өрсөлдөгч бол Солонгос улсын холимог тулааны тамирчин “Kang Kyung-ho” юм.

Дэлхийн хэмжээний тавцан дээр өрсөлдөж буй Шуурга хочит Батгэрэл нь UFC-ийн тулаануудад ээлж дараалан гайхалтай ялалтуудыг байгуулж байсан түүхтэй. Тухайлбал, 2020 онд Аргентин улсын тамирчин  Guido Cannetti-тэй тулалдан эхний үеийн 3 минут 1 секундэд хүнд цохилтоор ялалт байгуулж байсан бол үүний дараа 2021 онд АНУ-ын Kevin Natividad тамирчинтай тулалдан эхний үеийн 50 секундэд мөн адил хүнд цохилтоор ялалт байгуулж байсан түүхтэй юм. Үүгээр ч зогсохгүй Шуурга хочит Д.Батгэрэл мэргэжлийн холимог тулааны төрөлд нийт 15 удаа тулалдсанаас 12-т нь ялалт байгуулсан гайхалтай тамирчин билээ.

Мөн тэрээр дэлхийн хэмжээний дэвжээн дээр амжилттайгаар тулалдахын хажуугаар IHC-ийн хамт олонтой хамтран хөжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой IHC Batgerel Fundraising сайн үйлсийн аян эхлүүлсэн.

Энэхүү сайн үйлсийн аяны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Ийнхүү холимог тулааны ертөнцөд өөрийн нэр хүнд болоод эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буй Шуурга хочит Д.Батгэрэлдээ нийт дэмжигчдийнх нь өмнөөс амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.