Инфляц

Бодлогын хүү

IHC Esports баг “PGL Major Antwerp 2022” тэмцээнд оролцохоор Бельги улсыг зорилоо

IHC Esports багийнхан дэлхийн хамгийн олон үзэгчидтэй PGL Major Antwerp 2022 тэмцээнд оролцож дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр Бельги улсын Антверпен хотыг өчигдөр зорилоо.

IHC Esports баг нь CS:GO дэлхийн аварга шалгаруулах PGL Major Antwerp 2022 тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн 4-р сард авсан юм. Энэхүү тэмцээнд оролцох эрхээ авахын тулд Австралийн №1 баг болох Renegades-тэй өрсөлдөж ялалт байгуулан улмаар PGL Major Antwerp 2022 тэмцээний Ази номхон далайн бүсээс тэргүүн байранд шалгарсан билээ.

CS:GO дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан багуудад CS:GO Major Sticker гаргах эрхийг олгодог бөгөөд IHC Esports баг нь өөрийн тоглогчдын гарын үсэгтэй стикерүүд болон багийн стикерийг гаргасан анхны Монгол баг болсон юм. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрийн CS:GO тоглогчид Монгол багийн нэртэй стикерийг ашиглах боломжтой болжээ.

Нийт 1 сая долларын шагналын сантай CS:GO дэлхийн аварга шалгаруулах PGL Major Antwerp 2022 тэмцээн нь 5-р сарын 9-нөөс 22-ны хооронд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулагдах юм. Дэлхийн бүс бүрээс шалгарсан нийт 24 баг өрсөлдөх уг тэмцээнд Монгол улсаа төдийгүй Ази-Номхон далайн бүсээ төлөөлөн оролцож буй IHC Esports багийн гишүүддээ амжилт хүсье. Мөн дэлхийд Монголын нэрийг цуурайтуулах баг тамирчдыг дэмжин ажилладаг IHC-ийн хамт олонд Монгол улсын и-спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.