Инфляц

Бодлогын хүү

Б.Гантулга Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин боллоо

Уулчид дундаа “Жерри” хэмээн танигдсан Б.Гантулга дэлхийн дээвэр Хималайн нурууны Эверест уулын оргилд гарчээ.

Тэрээр тавдугаар сарын 14-ний 07:00-08:00 цагийн орчимд 8849 метрийн өндөрт гарсан бөгөөд Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин боллоо.

Өмнө нь манай уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар гарч байв.

Африк, Европ, Өмнөд Америк тивийн ноён оргилуудад Монгол Улсынхаа тугийг намируулж явсан Б.Гантулгын өнгөрсөн гуравдугаар сард өгсөн ярилцлагыг энд дарж үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.