Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. Тус тэмцээний сонгомол бөхийн 72, 77, 82, чөлөөт бөхийн 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон шигшээ барилдаанд Монгол Улсаас дөрвөн эмэгтэй бөх барилдсанаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, 68 кг-ын жинд 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов.
Харин 57 кг-д барилдсан ОУХМ Х.Болортуяа хараахан медаль хүртэж чадсангүй.
Нийт сэтгэгдэл (0)