Монголын рагбийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтоо өчигдөр /07.03/ Узбекистаны шигшээ багтай хийлээ.
Тоглолт Киргизийн нийслэл Бишкек хотод Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлсэн бөгөөд 17-10 харьцаагаар Узбекистан хожсон. Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг хожигдсоноор бүсийнхээ гуравдугаар байрын төлөө талбайн эзэн Киргизтэй энэ сарын 6-ны 17:00 цагаас тоглохоор болов.
Монгол Улсад хөгжөөд удаагүй байгаа рагбийн төрлөөр ийнхүү дэлхийн чансааны тоглолтоо амжилттай хийсэн шигшээ баг дараагийн тоглолтдоо бэлэн гэж гэв.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Нийт сэтгэгдэл (0)