Инфляц

Бодлогын хүү

О.Цэцэнцэнгэл Загребын Гран-При тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

 О.Цэцэнцэнгэл Загребын Гран-При тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Загребийн Гран-При Хорват улсад гурван өдөр боллоо. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +100 кг-д О.Цэцэнцэнгэл мөнгөн медаль хүртлээ.

Энэ сарын 12-д Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртээд байсан тэрээр эхний шатанд Бельгийн Ив Ндао, шилдэг 16-д Монтенегрогийн Анто Дубрета, шөвгийн наймд Азербайжаны Ушанги Какаури, хагас шигшээд Германы Эрик Абрамовыг ялж финалд Нидерландын Юр Спийкерст ялагдан мөнгөн медаль хүртлээ.

69 орны 503 тамирчин оролцсон тэмцээнийг манай улсаас 17 жүдоч зорьсноос

  • Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Нармандах хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -57 кг жинд М.Ичинхорлоо хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой 7-р байр
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд 7-р байр эзэлсэн.

Ийнхүү Монголын жүдогийн шигшээ баг Загребын Гран-При тэмцээнээс нийт 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.