Инфляц

Бодлогын хүү

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

 Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилттай оролцож, хоёрдугаар өрөгт ялалт байгууллаа. 

Тодруулбал, дэлхийн шатрын олимпиадын хоёрдугаар өрөгт манай улсын эрэгтэй баг Тринидад ба Тобаго улсын шигшээ багтай учраа таарч 3.5:0.5 харьцаагаар хожив. Хоёрдугаар өргийг Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Энэхүү өргийн дараа Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хоёр хожилтой, дөрвөн оноотой 24 дүгээр байранд бичигдэж байна.

Түүнчлэн дэлхийн шатрын олимпиадын хоёрдугаар өрөгт манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Парагвай улсын шигшээ багтай өрсөлдөж 4:0 харьцаатай хожлоо. Энэхүү өргийг Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн. Тус өргийн дараа эмэгтэй баг маань хоёр хожил, дөрвөн оноотой тавдугаар байранд бичигдэж байгаа юм.

зураг

 

Монголын шатрын холбоо

зураг

 

Монголын шатрын холбоо

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.