Инфляц

Бодлогын хүү

М.Нандин-Эрдэнэ жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

 М.Нандин-Эрдэнэ жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни, Херцеговин улсын нийслэл Сараево хотод үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -48 кг жинд Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний шатанд гоц мөргөж, шигшээ 16-д Польшийн Викториа Слазокийг ялсан ба шөвгийн наймд Шведийн Тара Бабулфатад ялагдсан. Улмаар дагах барилдаанд Канадын Чарлиз Изабелле Медилог, хүрэл медалийн төлөө Италийн Итариа Финестронег ялж Сараевогаас Монголын анхны медалийг авчирлаа.

40 гаруй орны 300 орчим тамирчин оролцож буй тэмцээнийг Монголын шигшээ багийн 16 тамирчин зорьсон. Эхний өдөр эмэгтэйчүүдийн -44 кг жинд Ж.Энхбулаг тавдугаар байр эзлээд байв.

Маргааш эмэгтэй, эрэгтэй дөрвөн жинд манай улсын дөрвөн жүдоч зодоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.