Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни, Херцеговин улсын нийслэл Сараево хотод болж ганцаарчилсан барилдаанууд өндөрлөлөө.
60 орны 483 (271 эрэгтэй, 212 эмэгтэй) тамирчин оролцсон тэмцээнд Францын шигшээ баг 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлсэн бол 2 алт, 1 мөнгөн медальтай Гүрж, 2 алттай Япон улсын шигшээ багууд удаалав.
Нийт 16 жингийн барилдаанд 12 өөр улсын жүдочид түрүүлсэн бөгөөд 25 улсын төлөөлөл медаль авлаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 16 (9 эрэгтэй, 7 эмэгтэй) тамирчин оролцсоноос 2 хүрэл медаль хүртэж, 5 болон 7-р байрын шагналыг тус бүр нэг удаа авлаа.
Дээрх шагналт дөрвөн байрыг зөвхөн эмэгтэй ангиллын тамирчид авсан бол эрэгтэй төрөлд өрсөлдсөн тамирчид шагналт байрт шалгарч чадсангүй.
Эмэгтэй +70 кг финал. Грейс-Эстер Миенанди Лаху (Франц) - Селиа Канкан (Франц)
Эрэгтэй +90 кг финал. Жон Мессе а Бессонг (Канад) - Габриел Сантош (Бразил)
Эмэгтэй -40 кг финал. Анастасиа Суперсон (Украин) - Бегумназ Догруюуол (Турк)
Эмэгтэй -44 кг финал. Вера Вандел (Нидерланд) - Зенеп Бетул Сарикаяа (Турк)
Эмэгтэй -48 кг финал. Кано Мияаки (Япон) - Тара Бабулфат (Швед)
Эрэгтэй -50 кг финал. Ян Мотоли Бонгамбе (Франц) - Себестиен Коллар (Унгар)
Эмэгтэй -52 кг финал. Гайа Массиметти (Итали) - Сигдиёона Рафкатова (Узбекистан)
Эрэгтэй -55 кг финал. Закари Диёол (Франц) - Шахин Оружаде (Азербайжан)
Эмэгтэй -57 кг финал. Линтой Чанамбам (Энэтхэг) - Бланка Рейс (Бразил)
Эрэгтэй -60 кг финал. Давит Карели (Гүрж) - Келвин Рей (Франц)
Эмэгтэй -63 кг финал. Синем Оруч (Турк) - Франциска Шлоегл (Австри)
Эрэгтэй -66 кг финал. Саба Самадашвили (Гүрж) - Шохжахон Отабоев (Узбекистан)
Эмэгтэй -70 кг финал. Барчиной Кодирова (Узбекистан) - Серена Ондей (Итали)
Эрэгтэй -73 кг финал. Кейто Кихара (Япон) - Лука Жавахишвили (Гүрж)
Эрэгтэй -81 кг финал. Гор Карапетяан (Армени) - Алишер Саманов (Узбекистан)
Эрэгтэй -90 кг финал. Петер Кендереси (Унгар) - Аббос Шермахматов (Узбекистан)
Нийт сэтгэгдэл (0)