Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” энэ оны 08 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Вьетнам Улсын Хо Ши Мин хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд "Хүч" спорт хорооны өсвөр үе, залуучуудын хоёр тамирчин оролцож, спортын мастер Т.Тэмүүлэн “-57 кг”-ийн жинд, спортын мастер А.Азбаяр “+78 кг”-ийн жинд тус тус гуравдугаар байр эзэлж, “Хүрэл” медаль хүртсэн юм.
Нийт сэтгэгдэл (0)