Инфляц

Бодлогын хүү

ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар Жудо бөхийн 73 кг-ын жинд Дэлхийн аварга боллоо

"Токио-2020” олимпийн наадмын хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аварга, “Их Дуулга”-ын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар 73 кг-ын жинд дэлхийн аварга хэмээх алдрын оргилд гарч, “Humo Arena”-д Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот далбаа мандахаар боллоо. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Японы алдарт Соичи Хашимотог нэмэлт цагт хутгах мэхээр цэвэр ялж “Аваргыг давж аварга” болдогийн жишээг тод томруунаар харуулж чадлаа.

Х.Цагаанбаатар “Роттердам-2009”, М.Уранцэцэг “Рио де-Жанейро-2013”, Г.Болдбаатар “Челябинск-2014”, Д.Сумъяа “Будапешт-2017”-д алтан медалийн эзэн болж байсан юм.

Тэрээр Монголын жүдочдоос 5 дэлхийн аварга болсон бөгөөд Х.Цагаанбаатар “Роттердам-2009”, М.Уранцэцэг “Рио де-Жанейро-2013”, Г.Болдбаатар “Челябинск-2014”, Д.Сумъяа “Будапешт-2017”-д алтан медалийн эзэн болж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.