Инфляц

Бодлогын хүү

Манай тамирчид дэлхийн чансаанд тавдугаарт эрэмбэлэгджээ

Сагсан бөмбөгийн 3х3  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур Улсад болж, манай эрэгтэй шигшээ хоёр дахь удаагаа алтан медаль хүртсэн бол эмэгтэй баг шөвгийн наймд шалгарч бахдам амжилт гарган эх орондоо ирсэн билээ. 

 

 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь удаагаа алтан медаль хүртсэн амжилтын оноогоор FIBA 3x3-ийн гишүүн 207 орноос Монгол Улс чансаагаараа  тавдугаарт бичигдэж эхэллээ. 

 Одоогоор эрэгтэйчүүдийн чансааг Серби, АНУ, Литва тэргүүлж, Монгол Улсын эрэгтэй баг тавд бичигдэж байна. Харин эмэгтэй багуудын эхний гуравт Франц, Герман, АНУ бичигдэж, манай баг арваннэгдүгээр байранд эрэмбэлэгджээ.  

 

Нэмж дурдахад U23 ангилалдаа манай эрэгтэй баг тамирчид нэгдүгээрт харин охидууд тавд бичигддэг байна. Ийнхүү Монгол Улсын хувьд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг гаргаж дэлхийн хэмжээний тамирчид болсноо батлан харуулсаар байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.