Инфляц

Бодлогын хүү

Ш.Энхийн-Од NBA-ийн ЮТА ЖАЗЗ багаас бэлтгэл хийх урилга авчээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн лигт Монголоос анх удаа тоглосон. 21 настай тэрбээр ирэх улиралд “Дэйтон” их сургуулийн багт тоглохгүй байхаар шийдсэн юм. Улмаар Ш.Энхийн-Од агенттай болж, NBA-ийн драфтад нэрээ өгсөн билээ.

Тэгвэл NBA-ийн ЮТА ЖАЗЗ багаас бэлтгэл хийх урилга авсан талаар Спортын сэтгүүлч Г.Идэр-Ууган цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр "Юуны өмнө эл гарчгийг уншаад Монгол хүн та сэтгэлийн хөөрлөө дарж тайван тогтуун байхыг хүсье. Сүүлийн үед янз бүрийн мэдээний сайтуудаар Энхүүлээг маань драфтад нэрээ өгсөн талаар бичиж, сүртэй гарчиг өгч, бараг л NBA-д орчихсон мэт хүлээлт үүсгэж, ойлголт төрүүлээд байх шиг.

Ямартай ч хамгийн сүүлд авсан мэдээллээр бол Майк маань хичээлээ дуусгаад Лос Анжелес хотод ирж бэлтгэлдээ шамдан орсон байна. Драфтад нэрээ өгсөн бүх л тоглогчдын хувьд ирж буй нэг сарын хугацаа МАШ ЧУХАЛ бөгөөд бэлтгэлийг дээд зэрэгт хийж хэн бэ гэдгээ харуулах үе.

NBA-ийн Драфтад нэрээ өгсөнөөр ГУРВАН давуу тал шууд гарч байгааг ойрын эх сурвалж хэлэв:

1. NBA-ийн багийн скаутууд тухайн тоглогчийн бэлтгэл хийж байгаа газар шууд очиж уулзах боломж нээгдэнэ 

2. Нэрээ өгсөн бүсд бусад тоглогчидтой хамтарсан бэлтгэл, тоглолт хийх боломж үүснэ 

3. NBA-ийн багуудаас бэлтгэл хийж өөрийгөө харуулахыг хүссэн урилга ирнэ 

Скаутуудын хараанд өртөж, шилдгүүдтэй бэлтгэл хийж улмаар NBA-ийн багийн урилга авах зарчимаар ихэнх тоглогчдын замнал эхэлдэг жамтай. Тэгвэл Энхийн-Од яг энэ замналаар явж эхлэв.

Юу гээч!?!? Энхүүлээ маань NBA-ийн ЮТА ЖАЗЗ багаас бэлтгэл хийх урилга авсныг баяртайгаар мэдээллэе 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.