Инфляц

Бодлогын хүү

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон БНХАУ-ын спортын "361°" компанитай Азийн наадамд хамтран ажиллана

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд спортын хувцас хэрэглэлийн "361°" компанийн төлөөлөлтэй Сиамэн хотноо албан уулзалт хийлээ.

Уулзалтаар энэ онд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам, “Бали-2023” Дэлхийн элсний наадам, “Ханжоу-2022” Азийн наадам, “Бангкок-Чонбури-2023” Азийн танхимын болон тулааны спортын наадмуудад оролцох Монголын баг тамирчдыг тус брэндийн хувцас хэрэглэлээр бүрэн хангах тохиролцоонд хүрэв.

361° нь NBA-гийн тамирчид болон марафон гүйлтийн тамирчдад зориулсан хурд хүч, туулах зам, тамирчны биеийн онцлог зэрэг судалгааны дүнг үндэслэн тусгай зориулалтын пүүз үйлдвэрлэж байгаа спортын хувцас хэрэглэлийн томоохон брэнд юм.

Тус компани “Рио 2016” олимпын наадам болон “Гуанжоу-2010”, “Инчён-2014”, “Жакарта-Палембан-2018” Азийн наадмын Зохион байгуулах хороод, Азийн олимпын зөвлөлтэй хамтран ажиллаж байсан арвин туршлагатай билээ. 

Мөн энэ өдрүүдэд МОҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай албан уулзалт хийлээ.

Албан уулзалтаар МҮОХ-ноос санаачилсан Монгол орны өв соёлыг сурталчлан таниулах Mongolian House төслийг Ханжоугийн Азийн наадмын үеэр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулж, энэ асуудлаар харилцан санал солилцов.

Элчин сайд Т.Бадрал “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчид болон МҮОХ-ны санаачилгыг бүрэн дэмжиж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Ханжоу-2022” Азийн наадамд манай улсаас спортын 32 төрөлд 400 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.