Инфляц

Бодлогын хүү

“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ

Ирэх онд Дэлхийн банктай хамтран “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км замд их засвар хийнэ.

Найман байршилд төмөрбетон гүүрийн ээлжит болон их засварын ажил хийнэ.

Хоёр сумын төвийг улсын чанартай авто замтай холбох ажлыг хийж гүйцэтгэнэ.

Монгол Улсын тээвэр логистикийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн Дэлхийн банкинд баярлалаа.

Дашрамд дурдахад ирэх 2024 онд аймгийн төвүүдийг авто замаар холбох, шинэ сэргэлтийн таван цагариг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд авто замын салбарт 56 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.