Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын 220 ажилтан, алба хаагч ажиллаж, 14 мянга гаруй тонн ус соруулан, 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж ажиллажээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас өгч буй мэдээллээр ойрын өдрүүдэд бороо үргэлжэн орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээлэлд анхаарал хандуулж, сэрэмжтэй байхыг сануулж байна. Мөн наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох урьдчилсан мэдээтэй байгаа аж. Тиймээс үер усны аюулаас урьдчилан сэргийлж, өөрийн эд хөрөнгийг хамгаалахад анхаарч, шуудайтай элс зэргийг бэлдэх шаардлагатай хэмээн зөвлөжээ. Түүнчлэн голын ай, сав дагуу амарч зугаалахдаа хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг мэргэжлийн байгууллагынхан онцгойлон анхууруулж байна.
Нийт сэтгэгдэл (0)