Инфляц

Бодлогын хүү

Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ.

Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав.

Тэд паралимпын наадмын таеквондогийн Монголын багийн анхдагч амжилтын эзэд болсон юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.