Инфляц

Бодлогын хүү

Далай ээжээс эхтэй "Хөх сувд"

Тэртээ 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх гэх хүмүүс “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийж байсан нь өдгөөгийн Хөх сувд баяр болтлоо өсөж өндийсөн байна.

Байгал орчны байцаагчаар ажиллаж асан тэд  10 орчим чаргатай морины уралдаан зохион байгуулж нутгийн иргэд гол төлөв хүмүүс оролцож байсан гэдэг.

Түүнээс хүрээгээ улам тэлсээр өдгөө хүмүүсийн хүсэн хүлээдэг “Хөх сувд” баяр болжээ.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн  зорьсон энэ санал санаачлага өдгөө монголчуудын төдийгүй гадаадынхны сонирхлыг татаж эхэлсэн байна.

Тэр цагаас хойш 22 дахь жилдээ  буюу 20 дахь удаагаа зохиогдож байгаа тэмцээний чамин хэсгүүд бол  тэшүүр, тахтай морины уралдаан, нохой чарга, морин чарганы  уралдаан байдаг билээ.

Мөсөн шагайн харваа ч бас  нэгэн шигтгээ нь гэж байгаа.

Юутай ч  цар тахлын улмаас 2 жил өнжсөн “Хөх сувд” ийнхүү маргааш эхлэх гэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.